НАМРЫН “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран намрын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн 14 дүгээр хорооны “Иргэний танхимд” сургалт мод тарих болон арчилгааны чиглэлээр зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 7-19 дүгээр хороодын 65 иргэн хамрагдлаа.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Ариунтуяа, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн оролцож иргэдэд мод тарих болон арчилгааны талаар мэдээлэл өглөө.
Тус сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн болон “Ногоон харш”, “Ногоон төгөл” – ХХК-ийн зүгээс иргэдэд мэдээлэл өглөө.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook