АХУЙ ҮИЛЧИЛГЭЭ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧИД БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫНХНЫГ 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАЛАА

Дүүргийн 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ахуй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хөдөө аж ахуйн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

Үүнд: Ахуйн үйлчилгээний салбараас 25,

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 25

Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгч 3 иргэнийг тус тус шагнав.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Лхагвасүрэн, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар гардууллаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook