быстрый займ на карту
Үзсэн: 571

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТ НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэлийн 378 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн төрийн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тэмцээнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээж, баг тамирчдад амжилт хүслээ.

Тус тэмцээнд 25 байгууллагын 17 багийн давхардсан тоогоор 918 тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, дартс, нисдэг таваг гэсэн спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн сагсан бөмбөг, эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрлүүдээр 17 байгууллагын 250 гаруй албан хаагч тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Спорт наадам маргааш буюу 10 дугаар сарын 15-нд эрэгтэйчүүдийн гар бөмбөг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

Leave a Reply

  • Facebook