ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013 оны 10 дугаар сарын 11

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, 131 дугаар худгийн ард сагсан бөмбөгийн талбай, эко бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА 13/069

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, 131 дугаар худгийн ард сагсан бөмбөгийн талбай, эко бичил цэцэрлэг байгуулах тохижилтын ажил ” ЧДХААА 13/069 дугаартай ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот, А.Гэрэлболд гэххаягаар ирүүлнэ үү.

Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянган) төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Ирүүлсэн үнийн   саналын 30 хувиас багагүй байна.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.2.Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах

ажиллагааны алба, 206 тоот өрөө

Утас: 70110769,

Leave a Reply

  • Facebook