быстрый займ на карту
Үзсэн: 837

ЦЭРГИЙН АЛБАА ҮЛГЭР ЖИШЭЭ ХААСАН ДАЙЧДАД ЗАСАГ ДАРГЫН ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч халагдсан түрүүч, цэрэг дайчдыг 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч цэргийн албаа үлгэр жишээ сайн хаасан 10 цэрэгт Засаг даргын талархал, дурсгалын зүйл, бусад дайчдад дурсамж гардуулж өглөө.

Талархал, дурсамжийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа  нар гардуулж, халагдсан дайчдад албаа сайн хаасанд баяр хүргэлээ.

Мөн дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс халагдсан дайчдад нээлттэй ажлын байрын зар танилцуулж, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөрүүд танилцуулах, ажилд зуучлах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр халагдсан 32 цэрэг ажлын байрны анкет бөглөсөн байна.

Leave a Reply

  • Facebook