быстрый займ на карту
Үзсэн: 709

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “СПОРТ НААДАМ-2017” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Нийслэлийн 378 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн төрийн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2017” тэмцээн шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд 25 байгууллагын 17 багийн давхардсан тоогоор 918 тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, дартс, нисдэг таваг гэсэн спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Медалийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Биеийн тамир, спорт хорооны дарга  Р.Очирпүрэв нар гардуулж баг тамирчдад баяр хүргэлээ.

Сагсан бөмбөг эрэгтэй төрөлд: 1 дүгээр байрт Э.Мөнхбагана ахлагчтай Онцгой байдлын хэлтэс, 2 дугаар байрт А.Мэндбаяр ахлагчтай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 3 дугаар байрт Б.Лхагваням ахлагчтай Засаг даргын Тамгын газрын баг тамирчид, Сагсан бөмбөг эмэгтэй төрөлд: 1 дүгээр байрт Ш.Батцэцэг ахлагчтай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 2 дугаар байрт Ц.Байгальмаа ахлагчтай Эрүүл мэндийн төв, 3 дугаар байрт С.Уянгазул ахлагчтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн баг тамирчид.

Гар бөмбөг эрэгтэй төрөлд: 1 дүгээр байрт Ч.Ононбаяр ахлагчтай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 2 дугаар байрт Э.Энхбат ахлагчтай Онцгой байдлын хэлтэс, 3 дугаар байрт Ц.Өлзийтайван ахлагчтай Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баг тамирчид, Гар бөмбөг эмэгтэй төрөлд: 1 дүгээр байрт Д.Чинтуяа ахлагчтай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 2 дугаар байрт Б.Тэгшээ ахлагчтай Эрүүл мэндийн төв, 3 дугаар байрт Ц.Цолмон ахлагчтай Татварын хэлтсийн баг тамирчид.

Ширээний теннисний төрөлд 1 дүгээр байрт У.Бат-Очир ахлагчтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 2 дугаар байрт Д.Цэрэнбаатар ахлагчтай Эрүүл мэндийн төв, 3 дугаар байрт С.Цэнгэл ахлагчтай Засаг даргын Тамгын газрын баг тамирчид. Олс таталтын төрөлд: 1 дүгээр байрт Б.Эрхэмбаяр ахлагчтай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 2 дугаар байрт С.Баяржаргал ахлагчтай Биеийн тамир, спорт хороо, 3 дугаар байрт Т.Түвшинжаргал ахлагчтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн баг тамирчид. Дартсын төрөлд 1 дүгээр байрт н.Баатарцэнд ахлагчтай Боловсролын хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтарсан баг, 2 дугаар байрт С.Гүржав ахлагчтай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 3 дугаар байрт Онцгой байдлын хэлтэс, Хүүхдийн номын өргөө, Соёлын төвийн хамтарсан баг тамирчид. Нисдэг тавагны төрөлд 1 дүгээр байрт Б.Бямбанаран ахлагчтай Биеийн тамир, спорт хороо, 2 дугаар байрт Г.Ганхүү ахлагчтай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 3 дугаар байрт Г.Гүррагчаа ахлагчтай Засаг даргын Тамгын газрын баг тамирчид тус тус шалгарч, медалийн эзэд боллоо.

Багийн дүнгээр: 1 дүгээр байрт Ж.Алтанчимэг даргатай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 2 дугаар байрт Р.Очирпүрэв даргатай Биеийн тамир, спорт хороо, 3 дугаар байрт А.Сэрээтэр даргатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн баг тус тус шалгарч өргөмжлөл, цомын эзэд боллоо.

Энэ удаагийн наадам дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд баг тамирчид идэвхтэй оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 

Leave a Reply

  • Facebook