Үзсэн: 321

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО цаг үеийн асуудлаар хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/679, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/606 тоот  захирамжуудыг тус тус үндэслэн дүүргийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны  татлага, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд 24-р сургуулийн спорт заланд зохион байгуулж явуулна. Үүнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын товчооны гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цэрэг татлагын ажлыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Хуралдааны эхэнд ЧДЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын товчоог томилох тухай  дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулж, цэрэг татлагын үед хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үзлэгийн байрын халаалт, эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээг хангах чиглэлээр холбогдох гишүүдэд үүрэг даалгавар өглөө.

Мөн томуу, томуу төст өвчний гаралт ихэссэн үе тохиож байгаа тул цэрэг татлагын байрны ариутгал, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах, цэрэг татлагын 1, 2 дугаар ээлжийн дүн мэдээг цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй ажлуудын дүн мэдээтэй нэгтгэсэн тайлан гаргаж танилцуулах, цэрэг татлагын байрны ажиллах дотоод журмын тухай асуудлаар протокол тэмдэглэл хөтөлж ажиллах, цэрэг татлагын машины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж холбогдох гишүүдэд үүрэг болголоо.

Мөн Цэрэг татлагын товчооны гишүүн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook