Үзсэн: 70

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НАМРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01-р сарын 04-ны өдрийн А/04 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалаар, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны А/17 тоот “Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг  дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллаа.

Их цэвэрлэгээгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 17 хэлтэс албадын 70 гаруй албан хаагч, 1-19-дүгээр хорооны 200 иргэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 70 иргэн, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй ажилтан албан хаагч, 81 Сууц өмчлөгчдийн холбоодын 130 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 84 ачигч, жолооч болон 103 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 850 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 305,552м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллага 25 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 200 гаруй тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажилласан.

Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан талбайн хог хаягдлыг цэвэрлэн орон сууцны хорооллын тоглоомын талбай болон ногоон байгууламжийн цэвэрлэгээг иргэдийн оролцоотойгоор  цэвэрлэлээ. Дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан “Соён дрийм” ХХК их цэвэрлэгээний ажилд идэвх санаачлагатай оролцон гэрлийн шон дээр наасан зарлал болон цааст хуудсыг арилган нийт 120 гаруй наалтыг  цэвэрлэн ажилласан байна.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook