Үзсэн: 97

“ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хороотой хамтран “Хүмүүнлэгийн үйлсэд нийгмийн ажилтнуудын манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Чингэлтэй дүүргийн хороо, халамж, эрүүл мэнд, боловсролын 70 нийгмийн ажилтан оролцлоо.

Сургалтаар хүмүүнлэгийн онол, арга зүйн хувьсал, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чиглэлээр нийгмийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг бататгалаа. Мөн хүмүүнлэгийн талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлага, хувь хүний төлөвшил, хүмүүнлэг сэтгэлгээ, хүмүүнлэг гэр бүл, сургууль, эмнэлгийг бий болгох, сайн дурын үйл ажиллагааг дэмжих боломж нөхцөлийн талаар харилцан ярилцаж, багаар ажиллаж, цаашдын ажилдаа тусган хэрэгжүүлэх туршлагаа хуваалцсан.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, нийгмийн ажилтнуудын ажил мэргэжлийн онцлог, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар санал, сэтгэгдлээ хувалцаж, нийт оролцогчдод сертификат, гарын бэлэг гардууллаа.

Leave a Reply

  • Facebook