ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах чиглэлд хамтран ажиллахаар “Дашваанжил” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

Гэрээний хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсний эхний шатны ажил болох хийн түлшний хэрэглээний талаар мэдлэг олгох сургалт дүүргийн гэр хороодод амжилттай зохион байгуулагдаж байна.

Сургалт энэ сарын 27-ныг хүртэлх хугацаанд хороодын Иргэний танхимуудад зохион байгуулагдах бөгөөд одоогоор 15-19 дүгээр хороодод сургалт зохион байгуулагдаад байна.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook