быстрый займ на карту
Үзсэн: 544

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын аймаг, нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулах тухай 2017 оны А/51, А/69 дүгээр хамтарсан  тушаалыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын  дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулах тухай 2017 оны А/461 тоот захирамж гарсны дагуу дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг баталсан.

Дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн шинэчилсэн хорооны анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 17-нд дүүргийн хурлын танхимд боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны тэргүүн Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Хуралдаанаар хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн эрх үүрэг, оролцоог хэлэлцэж баталлаа.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга М.Цэцэгээ танилцууллаа. Үйл ажиллагааны төлөвлөгөө 4 зорилтын дагуу хэрэгжих бөгөөд үүнд Хүүхдийг хууль зөрчих үйлдлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээг бий болгох, тогтмолжуулах, Насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлт, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаар суурь судалгааг гаргах, Ял хойшилсон хүүхдүүдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, амьдрах ухааны цуврал хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх зэрэг зорилтууд багтаж байна.

Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн А.Болормаа Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны энэ онд хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook