быстрый займ на карту
Үзсэн: 908

17 ДУГААР ХОРООНЫ “МӨНХ ҮЙЛСТЭН” ӨЭМТ-Д ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эмнэлгийн байгууллагын материаллаг орчинг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зорилт болгон хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, материаллаг орчинг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, орчин үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний 9 төрлийн 13 тоног төхөөрөмж олгосон.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42 дугаар тойргийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Мөнх үйлстэн” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүдийн батламжийг гардууллаа. Мөн тус тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа, үзлэг оношилгоотой танилцлаа.

Хүлээлгэн өгсөн ЭКГ зүрхний бичлэгийн зөөврийн аппаратаар тус хорооны 25 ахмад настанд гэрээр үйлчилж нийт 238 иргэнд үйлчилсэн байна. Мөн хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратаар 10 хүүхдэд, мэдрэлийн эмгэг, арьсны эмгэг, харвалт зэрэг өвчний үед ашиглах зориулалт бүхий физик эмчилгээний Искра аппаратаар 41 өвчтөнд, амьсгалын замын эмгэг, хурц үрэвсэлт өвчнүүдийн үед ашиглах УВЧ шарлагын аппаратаар 35 өвчтөнд үйлчилж үзлэг, оношилгоо, эмчилгээг хийсэн байна. Үүнээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, В,С вирусийн шинжилгээг зөөвөрлөх зориулалтаар автомашин, массажны ор, ажлын хэрэгцээний компьютер 2 ширхэг, принтер 2 ширхэг, өнгөт принтерийг тус тус хүлээлгэн өгсөн байна.

Мөн үеэр ӨЭМТ-ийн эмч, үйлчлүүлэгчид эдгээр тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашигласнаар хороодын иргэдэд чанартай, түргэн шуурхай анхан шатны мэргэжлийн тусламж үйлчилгээ хүрч байгаа талаар онцолж байлаа.

 

Leave a Reply

  • Facebook