быстрый займ на карту
Үзсэн: 760

18 ДУГААР ХОРООНЫ “ҮЙЛС НЭГТЭН” ӨЭМТ-Д ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эмнэлгийн байгууллагын материаллаг орчинг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зорилт болгон хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 18 дугаар хорооны “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, материаллаг орчинг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, орчин үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний 9 төрлийн 13 тоног төхөөрөмж олгосон.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42 дугаар тойргийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүдийн батламжийг гардууллаа. Мөн тус тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа, үзлэг оношилгоотой танилцлаа.

Мөн үеэр “Үйлс нэгтэн” ӨЭМТ-ийн дарга н.Нямсүрэн өмнө нь хорооны эхчүүд нярайгаа клиникийн 1 дүгээр амаржих газар шарлагын аппаратад оруулдаг байсан бол ӨЭМТөв шарлагын аппараттай болсноор эх үрсийн ая тухтай байдлыг хангах, цаг завыг хэмнэх зэрэг олон давуу талтай болсон мөн зүрхний бичлэгийн зөөврийн аппаратаар байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад гэрээр үйлчилж байгаад хороодын иргэд сэтгэл хангалуун байгаа талаар хэлж байлаа.

Хүлээлгэн өгсөн төхөөрөмжүүдэд ЭКГ зүрхний бичлэгийн зөөврийн аппарат, хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, мэдрэлийн эмгэг, арьсны эмгэг, харвалт зэрэг өвчний үед ашиглах зориулалт бүхий физик эмчилгээний Искра аппарат, амьсгалын замын эмгэг, хурц үрэвсэлт өвчнүүдийн үед ашиглах УВЧ шарлагын аппарат, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, В,С вирусийн шинжилгээг зөөвөрлөх зориулалтаар автомашин, массажны ор, ажлын хэрэгцээний компьютер 2 ширхэг, принтер 2 ширхэг, өнгөт принтерийг тус тус багтаж байна.

Leave a Reply

  • Facebook