быстрый займ на карту
Үзсэн: 543

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016 онд Монгол Улсын Их Хурлаас Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг батлан гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд  Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газраас Чингэлтэй дүүргийг сонгон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн албаны хүмүүс хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн талаар НЭМГ-ын орлогч дарга н.Баяр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах урьдчилсан танилцуулгыг НЭМГ-ын мэргэжилтэн н.Тунгалаг нар мэдээлэл хийлээ.

Хууль хэрэгжсэнээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийг бие даалгаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх ажил нэгдсэн удирдлага зохион байгуулалттай болно.

Харин хуульд зааснаар Дүүргийн нэгдсэн эмнэлэг нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлагаа сонгодог байх юм. Ингэснээр нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид өөрчлөлт дэвшил гарна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Дүүргийн Засаг даргын зүгээс Эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааг  шинэчлэн зохион байгуулахад зөвхөн эрүүл мэндийн хуулиудаас гадна Төсвийн тухай болон өмч, бусад холбогдох хууль тогтоомжуудын үйлчлэлийг тооцох ёстой. Тиймээс урьдчилан зөвлөмж гаргаж, гардан хэрэгжүүлэх байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангахыг хүслээ. Мөн байрны асуудал, шинэ байгуулагдсан нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, ажил үүргийн чиглэл, давхцал дээр нямбай хандах нь чухал гэдгийг анхаарууллаа.

 

Leave a Reply

  • Facebook