ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2013 оны 10 дугаар сарын 09

Тендер шалгаруулалтын нэр: Зөөврийн ундны ус түгээх байр барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧД ХАА13/066 

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Зөөврийн ундны ус түгээх байр барих ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 30,000 /гучин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банк дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Үнийн саналыг 2013 оны 10 дугаар сарын 17-ны 11 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг дарын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө, Б.Наранбат гэх хаягаар ирүүлнэ.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.1.2 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил 

 

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр Худалдан авах

ажиллагааны алба 206 тоот өрөө, Б.Наранбат

Утас: 70110769 / факс: 976-11-328558

2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр www.e-procurement.mn цахим хуудсанд нийтлэгдсэн.

Leave a Reply

  • Facebook