быстрый займ на карту
Үзсэн: 704

19 ДҮГЭЭР ХОРООНЫ “УНДРАХ-ИРЭЭДҮЙ” ӨЭМТ-Д ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эмнэлгийн байгууллагын материаллаг орчинг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зорилт болгон хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 19 дүгээр хорооны “Ундрах-Ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, материаллаг орчинг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, орчин үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний 9 төрлийн 13 тоног төхөөрөмж олгосон.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42 дугаар тойргийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Ундрах-Ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүдийн батламжийг гардууллаа. Мөн тус тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа, үзлэг оношилгоотой танилцлаа.

Энэ үеэр “Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн дарга Ж.Алтантуул шинэ тоног төхөөрөмжүүдийг тусламж үйлчилгээнд ашигласнаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн ачаалал багасаж, ӨЭМТ-д үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн талаар онцоллоо. Тухайлбал 2016 оны жилийн эцсийн байдлаар “Ундрах-Ирээдүй” ӨЭМТ 39 мянган иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн бол энэ оны эхний 9 сарын байдлаар үйлчлүүлэгчдийн тоо 41 мянгад хүрч нэмэгдсэн байна.

Хүлээлгэн өгсөн ЭКГ зүрхний бичлэгийн зөөврийн аппаратаар хорооны 161 иргэнд үйлчилсэн байна. Мөн мэдрэлийн эмгэг, арьсны эмгэг, харвалт зэрэг өвчний үед ашиглах зориулалт бүхий физик эмчилгээний Искра аппаратаар 67 өвчтөнийг курс эмчилгээ, амьсгалын замын эмгэг, хурц үрэвсэлт өвчнүүдийн үед ашиглах УВЧ шарлагын аппаратаар 134 өвтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зориулалтын автомашинаар 209 яаралтай дуудлага, 502 гэрийн үзлэгт  явсан байна. Түүнчлэн хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, массажны ор, ажлын хэрэгцээний компьютер 2 ширхэг, принтер 2 ширхэг, өнгөт принтерийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна.

Leave a Reply

  • Facebook