быстрый займ на карту
Үзсэн: 609

ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  иргэдэд хууль , эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүр тогтмол  зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн өдрийг тохиолдуулан уг арга хэмжээг Монголын нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо, 6 дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн шүүх, Нийслэлийн прокурор, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран 10 дугаар сарын 16-ны өдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн тасаг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын алба, Монголын хуульчдын холбооноос хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл, тараах материал өгч ажиллаа.

Хууль зүйн зөвлөгөөний хүрээнд гэрээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн маргаан, урьдчилан сэргийлэх, тэтгэвэр тогтоолт, эрүүл мэнд нийгмийн даатгалын эд хөрөнгийн  эрхийн бүртгэл, иргэний бүртгэл, банкны зээл, иргэний нэр өөрчлөлт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хууль бусаар хил нэвтрэх, тэтгэвэр тэтгэмж, гэрлэлт цуцлуулах, зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, хөрөнгө оруулалт, хулгайн гэмт хэргийн талаар зөвлөгөө өглөө.

Leave a Reply

  • Facebook