быстрый займ на карту
Үзсэн: 1021

НИЙСЛЭЛИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ӨРХ, ИРГЭН” ТОДОРЛОО

Эрүүл мэндийн талаар төрөөс барих бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамжийн дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах 13 дахь удаагийн арга хэмжээ 10 дугаар сарын 19-ны өдөр боллоо.

Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар дүүрэг тус бүрээс өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах орчныг сайжруулах талаар идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан, гэр бүлийн, өөрийн эрүүл мэндийг хамгаалахад үлгэр дуурайлалтай ажиллаж, амьдарч буй зэрэг 34 үзүүлэлтийг хангасан 9 байгууллага, 15 өрх, 23 иргэнийг өргөмжилж гэрчилгээ олголоо.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, дүүргийнхээ байгууллага, өрх, иргэнд өргөмжлөлийг гардуулж, баяр хүргэлээ.

  • Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар

Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэг,

  • Эрүүл мэндээ дээдлэгч өрхөөр

17 дугаар хорооны оршин суугч Л.Нэргүйн гэр бүл

19 дүгээр хорооны оршин суугч Л.Дугарсүрэнгийн гэр бүл

15 дугаар хорооны оршин суугч Ж.Баасанхүүгийн гэр бүл

  • Эрүүл мэндээ дээдлэгч иргэнээр

16 дугаар хорооны оршин суугч Г.Сүрэнхорлоо,

14 дүгээр хорооны оршин суугч Ө.Дашдулам, С.Оюунгэрэл,

6 дугаар хорооны оршин суугч Х.Буянхишиг,

17 дугаар хорооны оршин суугч Х.Алтанцэцэг нар шалгарсан байна.

Нийт шалгарсан эрүүл мэндийг дэмжигч албан байгууллага, эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэддээ баяр хүргэе.

Leave a Reply

  • Facebook