быстрый займ на карту
Үзсэн: 1554

Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан” 2017 оны 10-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан. Тус уралдаанд  дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 12 сургуулийн найрал дууны 800 гаруй сурагчид оролцсоноос

1-р байр – 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

2-р байр – 5 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

3-р байр – 39 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

Тусгай байр – 23 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

Шилдэг багш – 50 дугаар сургуулийн багш Л.Отгонцэцэг

Шилдэг хөгжмийн найруулга хийсэн багш – 5 дугаар сургуулийн багш Мөнхбаяр нар тус тус шалгарсан юм. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн гардуулан өглөө.

Дүүргээс шалгарсан хамтлагууд Нийслэлийн шалгаруулалтад амжилттай оролцон 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг 3-р байр эзлэн 5, 39 дүгээр сургуулийн хамтлагууд шилдгүүдийн тоглолтод оролцохоор шалгарсан юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook