быстрый займ на карту
Үзсэн: 454

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН МЭДЭЭЛЭЛ ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан болон 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн хэлтсийн шуурхайгаас хэлтсийн даргын үүрэг даалгавар болгосны дагуу хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд хэлтсийн мэдээллийн цагийг хэлтсийн албан хаагч нарт зохион байгуулж ажиллалаа. Үүнд:

  1. ЭЦГ-ийн 3 дугаар хэлтсийн дарга хошууч Батбаяр

ЭЦГ-ын 3 дугаар хэлтсийн дарга хошууч Батбаяр хүрэлцэн ирж хуурамч бичиг баримт үйлдэхийн хор уршиг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, терроризмтой тэмцэх тухай хуулийн тодорхой заалт болон эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны талаар хэлтсийн улсын бүртгэгч нарт мэдээллийн цагийг явууллаа. Улсын бүртгэгч нар өөрсдийн сонирхсон асуултыг асууж харилцан ярилцаж мэдээлэл солилцож ажиллалаа.

     2.Хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд :

-2017 онд хянасан бүртгэлийн тоо болон гарсан зөрчил дутагдлын талаар;
-Зөрчлийн тухай хуулийн талаар дахин мэдээллийг хийж хороодын улсын бүртгэгч нар иргэдээ хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ оногдуулах талаар зөвлөгөө өгч тус хуулийн биелэлтийг хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд хангаж ажиллаж байгаа талаар;
-Хэлтсийн зүгээс хороодод хийгдэж байгаа төрөлт , гэрлэлт,гэрлэлт цуцлалт, хэлтэст хийгдэж буй ургийн овог, эцгийн нэр, нэр өөрчлөх бүртгэл, үрчлэлтийн бүртгэл, хуучин эцэг тогтоолт зэрэг бүртгэлд гарч буй зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар тус тус мэдээллийг хийж ажиллалаа. Зөрчлийн тухай хуульд хамааралтай зүйл заалтын талаар 6 чиглэлээр мэдээлэл өгч тус чиглэлээр зөвлөмжийг улсын бүртгэгч нарт хүргүүлж ажилласан. Хэлтсийн улсын бүртгэгч нараас иргэний улсын бүртгэл хөтлөх журам, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам ,зөрчлийн тухай хуулиар мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор тестийг боловсруулж бөглүүлэн гарсан үр дүнг хэлтсийн цахим хуудсанд байршуулж ажиллалаа.

Мөн хэлтсийн мэдээллийн цагын дараа шинээр томилогдсон улсын бүртгэгч Б.Мөнх-Очир, Б.Гоо-Марал нарт ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллалаа.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook