быстрый займ на карту
Үзсэн: 1492

18 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны хүүхэд багачууд удахгүй шинэ цэцэрлэгтэй болно. Өнөөдөр 18 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон цэцэрлэгийн эрхлэгч, багш нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг 1954 онд байгуулагдсан. Гэвч барилгын ашиглалын хугацаа дуусч Мэргэжлийн хяналын газрын 3 удаагийн дүгнэлт гарч 2013 оноос цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон юм.

Хуучин цэцэрлэгийн барилгыг нурааж шинэ цэцэрлэг барих ажлыг концессын хуулийн дагуу шилжүүлэх шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байсан юм.

Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 бүлэгтэй 200 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороон сургуулийн өмнөх насны 463 хүүхэдтэй. Үүнээс 112 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа байна. Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдах 18 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаад зогсохгүй, зэргэлдээ хорооны хүүхдүүдийг ч тус цэцэрлэгт хамруулах бололцоотой болох юм.

 

 

Leave a Reply

  • Facebook