быстрый займ на карту
Үзсэн: 806

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнууд, орон тооны бус зөвлөлийн гишүүд, хороодын засаг дарга нартай уулзалт хийж, сургалт зохион байгууллаа.

Тус уулзалт сургалтын гол зорилго нь “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг танилцуулах, цаашид хамтран ажиллах санал солилцох, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх юм.

Сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва болон дүүргийн төр захиргааны байггууллагын удирдлагууд, орон тооны бус зөвлөлийн гишүүд, хороодын Засаг дарга нар оролцлоо.

Сургалтын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг үйл ажиллагааг танилцуулж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг танилцуулав.

Мөн Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн танилцуулга явуулж оролцогчидтой хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцлоо.

Leave a Reply

  • Facebook