быстрый займ на карту
Үзсэн: 683

“ХӨДӨЛМӨР- АМЬДРАЛЫН БАТАЛГАА” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөр эрхлэлийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бараа бүтээгдэхүүний чанар, загвар дизайныг сайжруулахад хамтран багаар ажиллах, хийсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг өргөтгөх замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой зөвлөгөөнийг  дүүргийн хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн дунд зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ дүүргийн төр захиргааны байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр ажлын байрны дутагдалтай, гэрээрээ хөдөлмөр эрхэлдэг иргэдэд зориулж 50 байршилд явуулын ажлын байрыг бий болгож иргэдийг ажлын байраар хангасан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж тэдний бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор 2 байршилд “Чингэлтэйд үйлдвэрлэв” цэгийг ажиллуулж байна  гэдгийг онцлоод зөвлөгөөнд оролцож буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ажлын амжилт хүслээ.

Тус зөвлөгөөнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаагаа явуулж буй хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 200 гаруй иргэн оролцож  төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр явуулж буй бодлого, чиглэл болон бизнесээ хэрхэн амжилттай өргөжүүлэх талаар зөвлөгөө зөвлөмж авч, өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, хоорондоо бараа бүтээгдэхүүний солилцоо /бартер/ хийлээ.

 

Leave a Reply

  • Facebook