быстрый займ на карту
Үзсэн: 911

ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД “ЮНИМАТ” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын технологийн кабинетийг орчин үеийн шийдэл бүхий “Юнимат” бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмжөөр тохижуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. Өнгөрсөн онд дүүргийн 24, 50, 23, 117, 72 зэрэг таван сургуульд “Юнимат” төхөөрөмжийг суурилуулсан бол энэ хичээлийн жилд 5, 17, 37, 39, 49, 57, 61 зэрэг долоон сургуульд орчин үеийн технологийн шийдэл бүхий энэхүү тоног төхөөрөмжийг суурилуулсан.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн долоон сургуулийн  технологийн кабинетад суурилуулсан “Юнимат” тоног төхөөрөмжүүдийг  хүлээлгэн өглөө.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЧДЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Нийслэлийн Боловсролын газрын технологи хариуцсан мэргэжилтэн н.Амарсанаа, “Юнимат Эдюкейшн” компанийн захирал А.Энхгэрэл болон сургуулиудын удирдлага, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр 7 сургуулийн технологийн танхимд олон улсын сургалтын байгууллагуудад хэрэглэгддэг “Юнимат” бага оврын тоног төхөөрөмжийг суурилуулснаар нийт 12 дунд сургууль маань бүрэн “Юнимат” сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж байна. Ингэснээр тус төхөөрөмжөөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын  дунд ангийн 256 бүлгийн 8100 орчим сурагч хичээллэнэ гэж тооцож байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартыг хангасан тус төхөөрөмжийг суурилуулснаар технологийн хичээл болон бусад хичээлийн уялдаа холбоо сайжирч, сургалтыг үр дүнтэй явуулах, сурагчдын сэтгэн бодох чадвар болоод сэтгэн бодсоноо бүтээл болгох ур чадварыг хөгжүүлэх давуу талтай гэдгийг онцоллоо.

 

“Юнимат Эдюкейшн” компанийн захирал А.Энхгэрэл Австри улсын “The cool tool” компанид үйлдвэрлэсэн 5-аас дээш насны хүн хэрэглэх боломжтой “Юнимат” бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмжүүд нь арьс мэдрэгчтэй, цахилгаан багажны ирэнд хуруу болон биеийн аль нэг хэсэг хүрэх үед багаж автоматаар зогсдог тул сурагчдын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан гэдгийг хэлж байлаа.

Мөн үеэр 50 дугаар сургуулийн технологийн багш н.Ганболд “Юнимат” төхөөрөмжөөр бүтээлийн зураг гаргах, эх бэлтгэх, төхөөрөмж дээр ажиллах хичээлийг сурагчдад зааж, сурагчид төхөөрөмжөөр бүтээл урлаж танилцууллаа. Арга хэмжээний үеэр “Юнимат” тоног төхөөрөмжөөр урласан сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байлаа

Түүнчлэн 24 дүгээр сургуулийн технологийн багш Ч.Батсүх “Юнимат төхөөрөмж ба сургалтын чанар” сэдэвт илтгэл, 23 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Б.Эрхэм “Юнимат бидний хөгжилд” сэдэвт илтгэлүүдийг танилцуулж, тус тоног төхөөрөмжүүд нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, овор хэмжээ, дуу чимээ багатай, сурагчдын техник мэдлэгийг өргөжүүлж багаар ажиллах дадал, чадварыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг хэлж байлаа.

 

 

 

Leave a Reply

  • Facebook