быстрый займ на карту
Үзсэн: 446

       ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД САЛБАРЫН САЙД АЖИЛЛАЛАА

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллалаа.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагуудаас томуу, томуу төст өвчлөлийн талаархи цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал зэргийг сонссон бөгөөд нэн шаардлагатай байгаа тарианы шахуурга, хяналтын монитор, нярайн амьсгалын аппаратыг шийдэж өгөхөөр боллоо.

Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулатори нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүүхэд, чих хамар хоолой, шүд, сэргээн засах эмчилгээ, лаборатори, дархлаажуулалт, дүрс оношилгоо(рентген, хэт авиан оношилгоо)-ны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор нийт 39600 хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүргэжээ. Одоогоор тус бүр есөн эмч, сувилагчтай бөгөөд туслах ажилтан 4, лаборант, хөдөлгөөн засалч зэрэг нийт 24 ажилтантайгаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Ц.Лхагва танилцууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Leave a Reply

  • Facebook