быстрый займ на карту
Үзсэн: 821

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАЛАА

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жил, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга, Засаг даргын Тамгын газар болон хороодын ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Дотоод аудитын албаны дарга Ц.Жаргалтай, ЗДТГ-ын Мэдээллийн технологи олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагваням, дүүргийн 1-р хорооны Засаг дарга Н.Сайнболд нар шагнагдлаа.

“Хөдөлмөрийн алдар” медалиар Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяандорж, Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат, ЗДТГ-ын ахлах нягтлан бодогч Н.Амаржаргал, 15 дугаар хорооны Ажлын албаны дарга М.Гантуяа, ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны туслах ажилтан Н.Лхагвацэрэн нар шагнагдлаа.

“Хүндэт өргөмжлөл”-өөр Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, Татварын хэлтсийн дарга Б.Батбаяр, Хүүхдийн номын өргөөний дарга Ч.Чулуунхүү нарын 8 хүн шагнуулав. Мөн Засаг даргын “Баярын бичиг”-ээр мөн 8 хүн шагнууллаа.

 

Leave a Reply

  • Facebook