быстрый займ на карту
Үзсэн: 553

“ХАМТАРСАН БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” 3 САРЫН УРАЛДААНТ АЯНЫ ДҮН ГАРЛАА

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ДЗОУБ-ын “Хайлааст-ОНХХөтөлбөр” хамтран Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хороодын Хамтарсан багийг идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, ажил, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үр дүнг үнэлж, дүгнэх зорилготой “ Хамтарсан багийн хамтын ажиллагаа”  3 сарын уралдаант аяныг зарлаж, дүнг гаргалаа.

Уралдаант аяны 1 дүгээр байранд 7 дугаар хорооны Хамтарсан баг, 2 дугаар байранд 9 дүгээр хорооны Хамтарсан баг, 3 дугаар байранд 14 дүгээр хорооны хамтарсан баг тус тус  орж, шагналаа гардаж авлаа. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж гардууллаа.

Leave a Reply

  • Facebook