быстрый займ на карту
Үзсэн: 1795

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ ХХК” ШИЛДЭГ ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА

Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А63 дугаар тушаалын дагуу нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааны шилдгүүд шалгарлаа.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуй нэгж байгууллагын дунд зохион байгуулсан энэхүү болзолт уралдаанд “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ ХХК” манлайлан оролцож тэргүүн байрыг эзэлсэн байна. Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийн зам тээврийн үйлчлэгч И.Алтанцэцэг, жолооч Л.Баатарсүрэн, ачигч Б.Буяндэлгэр, “Найши трейд” ХХК-ийн жолооч Б.Оргил нар Тайланд улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Leave a Reply

  • Facebook