быстрый займ на карту
Үзсэн: 991

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 278 иргэн  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон, Тамгын газар, хороодын ажлын албаны 15 албан хаагч өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүллээ.

Тэднийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Чингэлтэй дүүргийн анхны Засаг даргаар ажиллаж байсан өдгөө Ахмадын холбооны дарга А.Зул болон хэлтэс албадын дарга нар хүлээн авч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрдөө зүтгэх үйлсэд нь баяр хүргэж амжилт хүслээ.

 

 

Leave a Reply

  • Facebook