быстрый займ на карту
Үзсэн: 549

 “ИХ НҮҮДЭЛ” ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Их нүүдэл” шатрын тэмцээнийг дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спорт хороотой хамтран 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний 1-р шатыг сургуулийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 12 сургуулийн 400 гаруй шатарчин хүүхдүүд оролцож шилдэг 24 сурагчаас бүрдсэн 12 сургуулийн 288 сурагч 2-р шатанд буюу дүүргийн шатны шалгаруулалтад авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Р.Ганболд захиралтай 23 дугаар сургууль, Ц.Уянга захиралтай 24 дүгээр сургууль, Б.Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн баг эхний 3 байрыг эзэлсэн байна. 23, 24 дүгээр сургуулийн баг тамирчид нийслэлийн шатанд өрсөлдөнө.

Эхний 3 байранд шалгарсан сурагчдыг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Leave a Reply

  • Facebook