быстрый займ на карту
Үзсэн: 652

БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЛЭГ ОЛГОХ “НОГООН ГЭРЭЛ – ЦАГААН ШУГАМ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд бага ангийн сурагчдын дунд жил бүр зохион явуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 49 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд төрийн өмчийн 15 сургуулийн 180 гаруй хүүхэд авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

Тэргүүн байранд П.Батболд захиралтай 117 дугаар сургууль
2 дугаар байранд Ж.Баярмаа захиралтай 49 дүгээр сургууль
3 дугаар байранд Ц.Өлзийжаргал захиралтай 72 дугаар сургууль
Тусгай байранд Б.Чимгээ захиралтай 17 дугаар сургуулийн баг хамт олонд шалгарлаа.

Тус тэмцээн нь сургуулийн бага насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой тэмцээн юм.

Leave a Reply

  • Facebook