быстрый займ на карту
Үзсэн: 796

“ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургууль, Боловсролын хэлтэс хамтран төрийн өмчийн 15 сургуулийн сурагчдын дунд “Хууль бидний амьдралд” өдөрлөгийг СУИС-ийн “Оюутан театр”-т 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн арга хэмжээнд сургууль тус бүрийн “Хуулийн клуб”-ийн сурагчид оролцсон бөгөөд цагдаагийн мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсохоос гадна сургууль бүр хууль сонгон авч сургууль дээрээ хууль сурталчлах ажлыг зохион байгуулж, сурталчилсан хуулиараа ханын сонин гаргаж өрсөлдлөө. Өнөөдрийн үйл ажиллагааны онцлог нь 139, 140 дүгээр бага сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчид “Хүүхдийн эрхийн конвенц”-оор ханын сонин гаргаж ах эгч нартайгаа өрсөлдсөн явдал юм. Ханын сонины уралдаанд 50, 5, 57 дугаар сургуулийн багууд тэргүүн байрыг эзэллээ.

Өдөрлөгийг нээж дүүргийн ЗДТГ-ын газрын дарга А.Дамцагдорж хэлсэн үгэндээ “Энэ жил “Эрх зүйн шинэчлэлийн жил”-ийн  төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийн талаар анхан шатны мэдлэгээ дээшлүүлэх, хуулийг сурталчлах ажил олон хийгдэж байгаа бөгөөд энэ ажлыг ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачууд санаачлан зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой ажил болж байна” гэлээ.

 

 

 

Leave a Reply

  • Facebook