быстрый займ на карту
Үзсэн: 1504

ИНДЕКСИЙН МӨНГӨН УРАМШУУЛАЛ ХҮРТЛЭЭ

Сургууль, цэцэрлэгийн бие даасан бодлогыг хөгжүүлэх, багш ажилтан, хүүхэд багачуудын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэн, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу зохион байгуулсан шалгаруулалтаар амжилттай үнэлэгдсэн Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургууль 9 сая, Р.Ганболд захиралтай 23 дугаар сургууль 6 сая, Р.Даваахүү захиралтай 50 дугаар сургууль 5 сая, Л.Энхзаяа эрхлэгчтэй 5 дугаар цэцэрлэг 8 сая, Д.Мөнх-Амгалан эрхлэгчтэй 33 дугаар цэцэрлэг 10 сая төгрөгийн индексийн мөнгөн урамшуулал хүртлээ.

Нийслэлийн топ 10 сургууль, 10 цэцэрлэгийг шалгаруулан урамшуулал олгодог бөгөөд тус дүүргийн 3 сургууль, 2 цэцэрлэг шагнагдсан явдал нь нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дүүргийн 25 жилийн ой, “Чингэлтэйн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хүрээнд байгууллагын гадна болон дотор тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн, материаллаг баазыг нэмэгдүүлсэн, гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл болон зорилтот ажлыг санаачлан хийсэн зэрэг олон амжилтыг дурдаж болохоор байна.

Leave a Reply

  • Facebook