быстрый займ на карту
Үзсэн: 579

“НОМЫН САНЧ-МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЧ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хүүхдийн төв номын сан хамтран нийтийн номын сан, ЕБС, аймаг сумдын номын сангийн номын санч нар, хүүхдийн зохиолчдын дунд “Номын санч-Мэдээллийн хөтөч” сэдэвтэй гурав хоногийн сургалт зохион байгууллаа.

2017 оны 10 дугаар сарын 23-25-ны хооронд Хүүхдийн төв номын санд зохион байгуулагдсан энэ сургалтад аймаг сум, дүүргийн 230 гаруй төлөөлөгч оролцож, Тайвань, ХБНГУ, Япон, ОХУ-ын болоод дотоодын номын сангуудын туршлагаас суралцаж, харилцан бие биедээ зөвлөгөө өгч, гурав хоногийн турш илтгэл хэлэлцүүлэг хийн, хүүхдийн номын сангуудын өмнө тулгамдаад буй асуудлыг өөр өөрийн зүгээс хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.

Хүүхдийн уншлагыг хэрхэн дэмжих, номын сангийн үйлчилгээг хэрхэн сайжруулах, бага насны хүүхдэд хэрхэн үйлчлэх, яаж номд дуртай болгох, хүүхдийн зохиолын чанар чансааг яаж сайжруулах гэх мэт олон талын асуудлыг хөндсөн энэ удаагийн сургалтанд Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, бага ангийн сурагчдын уншлагын танхимын номын санч Д.Нарантуяа нар оролцож, олон шинэлэг санаа, арга барилаас суралцсан юм.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook