быстрый займ на карту
Үзсэн: 916

“ДӨЛ 2017” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ СУРАГЧДАД ДУРСАМЖ ГАРДУУЛЛАА

Нийслэлийн ой угтаж цэргийн штабаас ерөнхий боловсролын 24, 39, 49, 50, 61, 72 дугаар сургуулиудын ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил, цэрэг спортын “Дөл” тэмцээний ач холбогдлоор талаар яриа таниулга хийж, дүүргийн Засаг даргын Нийслэлийн 378 жилийн ойн мэндчилгээг сургуулийн удирдлага, хамт олонд хүргэлээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах Сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл-2017” тэмцээнд дүүргээс амжилттай оролцсон багш, сурагчдад дүүргийн Засаг даргын дурсамж гардууллаа.

Дүүргийн Засаг даргын дурсамжийг 24 дүгээр сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч Б.Батцог, сурагч Н.Нямдорж, Л.Мөнх-Ирээдүй, Э.Тэмүүжин, Ж.Мөнххишиг,  39 дүгээр сургуулийн сурагч Б.Нандинцэцэг, Э.Пүрэвжаргал, 49 дүгээр сургуулийн сурагч Б.Оюунтуяа, 50 дугаар сургуулийн сурагч Б.Шижирбат, 61 дүгээр сургуулийн сурагч Ж. Энхбазар, Т.Даваажаргал, Б.Мөнгөндөлгөөн, Б.Маралмаа, 72 дугаар сургуулийн сурагч Д.Мөнхмишээл, Л.Уранзангиа нарт гардуулж баяр хүргэлээ. Шагнал гардуулах арга хэмжээнд сургуулиудын удирдлага, анги удирдсан багш, ахлах ангиудын сурагчид байлцлаа. Тэмцээнд оролцсон багш сурагчдад энэ үеэр БХЯ-ны Сайдын “дурсамж”–ыг мөн гардуулж, 61 дүгээр сургуулийн сурагч Ж. Энхбазарыг Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сурагч тэмдэг”-ээр шагнагдсныг гардуулж баяр хүргэлээ.

Батлан хамгаалах Сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл-2017” тэмцээнд тус баг хамт олон тэмцээний гарааны өмнөх ажиллагаагаараа улс, нийслэлдээ тэргүүлж, нэгдсэн дүнгээр VI байранд шалгарсан амжилт үзүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook