быстрый займ на карту
Үзсэн: 872

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “БАСАРХАН” ЦЭЦЭРЛЭГ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

2017 оны Нийслэлийн төрийн бус өмчийн “Тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан “Басархан” цэцэрлэгийн үзүүлэх ажил 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Тус үзүүлэх ажилд төрийн бус өмчийн 26 цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч, багш нар болон Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, мэргэжилтэн Г.Дэлэгмаа нар оролцсон байна.

Тус цэцэрлэг нь 6 бүлэгт 120 гаруй хүүхэд, 18 багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургалтын орчныг хүүхдийн бүтээлээр тохижуулах, хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын үйлийн орчин бүрдүүлсэн, хүүхэд нэг бүрийн хөгжил, төлөвшил, дадал хэвшилд онцгой анхаарч ажилладаг, зуны цэцэрлэгийг төв болон зуслангийн бүсэд ажиллуулсан, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн багш нарыг чадавхжуулах төрөл бүрийн арга хэмжээг Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулсан зэрэг олон ажил санаачлан хийсэн амжилтаараа шалгарсан байна. “Басархан” цэцэрлэгийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье.

Leave a Reply

  • Facebook