быстрый займ на карту
Үзсэн: 783

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жил, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн З.Байгальмаа, 13 дугаар хорооны өндөр настан Б.Балдан, Монголын цахилггааны холбоо ХХК-ны инженерийн албаны кабелийн инженер Ж.Баярмөнх нарын 14 хүн энгэрээ мялаалаа.

“Хөдөлмөрийн хүндэт” медалиар МҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Ш.Думбаа, МҮЭ-ийн холбооны үйлчлэгч С.Чимгээ, МЦХ-ний тооцооны инженер Б.Энхжаргал, Дани-Монголын нийгэмлэгийн сургалт арга зүйн судалгааны төвийн ажилтан О.Оюунсүрэн нар шагнагдлаа.

 

Leave a Reply

  • Facebook