быстрый займ на карту
Үзсэн: 2326

НИЙСЛЭЛИЙН “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР ШАГНАГДЛАА

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жил, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газар болон хороодын ажилтан албан хаагчдыг Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гүррагчаа, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Бахдамбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Я.Алтанцэцэг нар шагнагдлаа.

Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Дотоод аудитын албаны нягтлан бодогч Ц.Даваасүрэн, ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны нярав Х.Бямбасүрэн, нягтлан бодогч М.Долгормаа, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Д.Батзориг, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн З.Ганбат, 8 дугаар хорооны ажлын албаны дарга Ч.Түмэнбаяр, 17 дугаар хорооны ажлын албаны дарга Д.Азжаргал, 18 дугаар хорооны үйлчлэгч Л.Баярсайхан, 1 дүгээр хорооны үйлчлэгч Д.Батчулуун нар шагнагдлаа.

Leave a Reply

  • Facebook