быстрый займ на карту
Үзсэн: 1252

НИЙСЛЭЛИЙН “ШИЛДЭГ ХОРОО”, “ШИЛДЭГ ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийг тохиолдуулан нийслэлийн дүүрэг, хороодод ажиллаж буй төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарт ажлын байран дээрх сургалт, семинар, мэргэжил арга зүйн заавар  зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг 2 үе шаттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үг хэлж, дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар танилцуулж, 9 дүүргийн нийт хороодын ажилтан албан хаагчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Нийслэлийн 9 дүүргийн 152 хороод оролцсон энэхүү болзолт уралдаанд аз жаргалтай хотын индекс тооцох тоон үзүүлэлтүүдийг сайжруулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох 10 шалгуур үзүүлэлтээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Нийслэлийн “Шилдэг хороо”-оор шалгарч, 8 дугаар хороо тусгай байрын шагнал хүртлээ.

Мөн хариуцсан хэсгийн хүн ам, холбогдох судалгаа мэдээлэл, амьдрах орчин, хог, хаягдлын менежмент, үйл ажиллагааны чанар, үр дүнг тодорхойлох 5 шалгуур үзүүлэлтээр дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн баг Нийслэлийн “Шилдэг хэсгийн ахлагчийн баг”-аар шалгарч, 4 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн баг тусгай байрын шагналыг хүртлээ.

Мөн үеэр нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн О.Пүрэвсүрэн, дүүргийн 7 дугаар хорооны Ажлын албаны дарга С.Нямжаргал, 8 дугаар хорооны Ажлын албаны дарга Г.Түмэнбаяр, 17 дугаар хорооны Ажлын албаны дарга Д.Азжаргал, 7 дугаар хорооны Хэсгийн ахлагч Ц.Гансүх нарыг Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр  тус тус шагналаа.

 

 

Leave a Reply

  • Facebook