быстрый займ на карту
Үзсэн: 723

“ГАМШГААС ХАМГААЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн өдрийг угтаж, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд хороодын нийгмийн ажилтнууд, гамшгаас хамгаалах сайн дурын хэсэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу “Аюулгүй хороо, гамшгаас хамгаалах” мэдлэг олгох  сургалтыг 1-19 хороодын нийгмийн ажилтан, иргэдийн дунд зохион байгууллаа.

Дүүргийн 1-19 хороодын 53 албан хаагч, иргэд хамрагдсан тус сургалтаар дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн танилцуулга, үйл ажиллагаа, Гамшгийн анхан шатны мэдээлэл олгох, Галын аюул, утаат орчноос аюулгүй цэгт гарах,  Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг дүрмийн дагуу зөв ашиглах, гэр хороололд  гарч байгаа гал түймрийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зүй, гарсан гал түймрийг эх үүсвэр дээр нь гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг  ашиглаж сургах, “Өрхийн бэлэн байдал”, өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар мэдээллийг тус тус өглөө.

Leave a Reply

  • Facebook