быстрый займ на карту
Үзсэн: 649

“СПОРТООР НӨХӨРЛӨЕ” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд ЧДЗДТГ, “Эрдэнэбулган” ХХК-иас санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны байгууллагуудын ажилтнуудыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Спортоор нөхөрлөе” тэмцээн уралдааныг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд 6 байгууллагын 100 гаруй тамирчид сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Сагсан бөмбөг эрэгтэй төрөлд: 1 дүгээр байрт Юмт бөмбөгөр ХХК-ний “Юмт бөмбөгөр” баг, 2 дугаар байрт Алтжин ХХК-ний “Алтжин 2” баг, 3 дугаар байрт Эрдэнэбулган ХХК-ний “Бөмбөгөр 1” баг тамирчид, Сагсан бөмбөг эмэгтэй төрөлд: 1 дүгээр байрт Эрдэнэбулган ХХК-ний “Бөмбөгөр 2” баг, 2 дугаар байрт “Бөмбөгөр 1” баг, 3 дугаар байрт  Анко ХХК-ний “Нарантуул 2” худалдааны төвийн баг тамирчид.,

Ширээний теннис эрэгтэй төрөлд: “Далайхүү” худалдааны төвийн багийн тамирчин Д.Ганболд, 2 дугаар байрт “Юмт бөмбөгөр” багийн тамирчин Г.Ганхуяг, 3 дугаар байрт “Хүчит шонхор” худалдааны төвийн багийн тамирчин Ш.Амгаланбаатар, Ширээний теннис эмэгтэй төрөлд: 1 дүгээр байрт “Хүчит шонхор” худалдааны төвийн багийн тамирчин н.Дүүриймаа, 2 дугаар байрт “Бөмбөгөр 1” багийн тамирчин н.Нандинцэцэг, 3 дугаар байрт “Далайхүү” худалдааны төвийн багийн тамирчин М.Хандмаа нар тус тус шалгарч, медалийн эзэд боллоо.

Leave a Reply

  • Facebook