быстрый займ на карту
Үзсэн: 1183

25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг дүүргийн Засаг даргын зөвлөлд ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын явцын талаар танилцууллаа.

Танилцуулга уулзалтад дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар болон хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж дүүргийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тулгуурлан ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албад, хороодын ажлын алба, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас гаргасан шинэлэг санал санаачлагыг дэмжих, бүтээлч ажлуудыг өрнүүлэх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, урлаг спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хүрээнд 5 үндсэн чиглэлд 54 үйл ажиллагаа бүхий нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар ажлын хэсгийн нарийн бичиг ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир танилцууллаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ажлын явцын тайланд хэлтэс албадууд дүн мэдээгээ эцэслэн нэгтгэх, ойн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд хамтран ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог тусгах мөн үндсэн чиглэлд тусгагдсан үйл ажиллагааг оны эцэст багтаан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 

Leave a Reply

  • Facebook