быстрый займ на карту
Үзсэн: 895

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЖИШИГ ЗАГВАР ГАЛ ТОГООГ ТАНИЛЦУУЛАХ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд үйлчилж буй хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахын тулд БНСУ-ын дунд сургуулийн хоолны үйлчилгээний загвар, шим тэжээлийн менежмент, эрүүл ахуйн НАССР тогтолцоог бүрэн нэвтрүүлж, “Сургуулийн үдийн хоол” жишиг төслийг амжилттай  хэрэгжүүлсэн Нийслэлийн 58 дугаар сургуулийн гал тогооны үйл ажиллагаатай  танилцуулах, харилцан туршлага солилцуулах сургалтыг дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Сургалтад Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус нийт 19 сургуулийн захирал болон сургуулийн цайны газрыг түрээслэгч нар  зэрэг 45 хүн хамрагдлхх.

Монголын “Үдийн цай” хөтөлбөр ба Дэлхийн “Үдийн хоол” хөтөлбөр сэдвээр ШУТИС-ийн ҮТС-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Пүрэвжав багш сургалт явуулж одоогийн хэрэгжиж буй “Үдийн цай” хөтөлбөрийг Дэлхийн жишигт нийцсэн “Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрт хэрхэн шилжүүлэх, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Албан ёсоор “Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэх, шийдвэр гаргахын тулд гарсан саналууд:

  • хууль, эрхзүйн баримт бичгийг боловсронгуй болгох
  • хүний нөөцийг мэргэжлийн баг хамт олноор бүрдүүлэх
  • хүнсний хангамжийн тогтолцоог бүрдүүлэх
  • зориулалтын гал тогоогүй сургуулиудад зориулалтын гал тогоог төлөвлөх
  • сургуулийн хүүхдийн хоолны төлбөрийн тогтолцоог бүрдүүлэх
    • Төр дангаар хариуцах
    • Төр, эцэг эх тодорхой хувиар хариуцах

Шинжлэх ухааны үндэслэлтэй, тэнцвэртэй шим тэжээл бүхий хоол хүнсээр хангах замаар сурагчдын бие махбодийн хөгжил, эрүүл мэндийг дэмжих, сэтгэхүйн хөгжлийг дээшлүүлэх, хүүхдэд багаас нь хоолзүйн зөв дадал эзэмшүүлсэнээр хүн амын хооллолтын зөв хэлбэрийг бий болгох, нийгмийн эрүүл мэндийн байдлыг дэмжих олон талын ач холбогдолтой.

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ
МОНГОЛ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЪЯ.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook