УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТАСГИЙН 1 ДҮГЭЭР БҮСИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд тус хэлтсийн 1 дүгээр бүсээс “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг 10 дугаар сарын 25-ны өдөр 1 дүгээр хорооны иргэний танхимд зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрт тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг, ИТХ-н төлөөлөгч, Тэргүүлэгч, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, ИТХ-н төлөөлөгч, 4 дүгээр хорооны Засаг дарга С.Отгонсүрэн, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга, ИТХ-н төлөөлөгч Д.Баянбат нар болон 1, 2, 4, 5, 6 дугаар хорооны улсын бүртгэгчид оролцлоо.

Өдөрлөгөөр шинээр гэр бүл болж буй 3 хос гэр бүл, төрөлтийн бүртгэлээ хийлгэж буй 2 хүүхэд, мөн үл хөдлөхийн гэрчилгээний хаягийн зөрүү засагдсан 7 өрх, бүртгэлийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан 13 иргэн нийт 28 иргэн хамрагдлаа.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook