НИЙГМИЙН АЖИЛТНУУД ЧУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын санаачилгаар нийслэлийн боловсролын нийгмийн ажилтнуудын дунд “Асуудал-Шийдэл” анхдугаар чуулган зохион байгуулагдлаа. Чуулганыг Чингэлтэй дүүргийн нийгмийн ажилтнууд удирдан явууллаа.

Чуулганаар “Сургуулийн нийгмийн ажлын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд”, “Сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, түүнд оруулах өөрчлөлтүүд”, “Сургуулийн нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагаа, түүний үр дүн” зэрэг илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганаар нийгмийн ажлын салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийг дагаж мөрдөх асуудал, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулах асуудал, нийгмийн ажилтны төрийн албаны ангилал зэрэглэл зэрэг асуудлуудаар саналаа солилцож, тогтоол, дүрэм журмын төсөлд өгөх саналын төслийг боловсруулах юм.

Leave a Reply

  • Facebook