ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК нь 11 дүгээр сарын 6-ны шөнө орсон цасны улмаас шөнийн 04 цагаас эхлэн үүрдэг хог тээврийн машин, 2 ковш, 2 камаз, 2 жижиг хог тээврийн машинтай нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй төвийн болон гэр хорооллын өгсүүр уруу зам,  нийтийн эзэмшлийн зам талбайд 26 тонн давс цацах, арилгах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Одоогоор зуслангийн замуудад 2 камаз, 1 үүрдэг хог тээврийн машинаар 11 хүний бүрэлдэхүүнтэй 35 тонн давс цацах ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас шүүрдэх, цэвэрлэх ажлыг зам талбайн 108 үйлчлэгч, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны 2 ажилтан, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан 2 мастерийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэж байна.

Leave a Reply

  • Facebook