ЦЭРГИЙН АНГИУДАД НИЙСЛЭЛИЙН ТУГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийниасуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа болон албаны бусад хүмүүс өнөөдөр Хилийн цэргийн 0151, 015 дугаар цэргийн ангиудад Нийслэлийн тугийг гардуулан өглөө.

8.1      8.2

8.3.jpg      8.4

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас өнгөрсөн жилийн хугацаанд бүтээн хийсэн байгуулалт, гүйцэтгэсэн ажлын талаар цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж танилцуулга хийх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулав.

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлууд, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж, энэ жил 18 нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

8.5      8.6

8.7      8.8

Leave a Reply

  • Facebook