СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон нутгийн цэргийн отрядуудын удирдлагын томилгоот бие бүрэлдэхүүнд тодотгол хийж,  сургалт зохион байгуулах зорилгоор хороодоор дамжуулан “Мэдэгдэх хуудас”-аар дуудаж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  сургалт зохион байгууллаа.

Удирдлагын томилгоот бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яамнаас боловсруулж байгаа “Орон нутгийн хамгаалалт”-ын тухай хуулийн төслийг танилцуулж, цаашид хуулийн үзэл санаа, хэрэгжилтийг хангахад тухайн цэргийн үүрэг бүхий зохион байгуулалттай нэгжийн хүлээх үүргийн талаар харилцан ярилцав.

Сургалтад хамрагдсан орон нутгийн цэргийн отрядын удирдах бүрэлдэхүүнд орон нутгийн цэргийн зорилго, гүйцэтгэх үүрэг, ашиглах үндэслэл, тэднийг тодотгохын ач холбогдлыг тайлбарлан таниулж харилцан ярилцаж сургалтыг зохион байгуулж явууллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook