АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ БАЗАЛЬТ ХХК-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Дүүргийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Монгол базальт ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЧДЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Монгол базальт ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболд, менежер Д.Сайнбаатар нар оролцлоо.

Уулзалтаар айл, өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах шинэ технологи болох чулуун хөвөн дулаалгын хэрэглээ, ач холбогдлын талаар иргэдэд танилцуулга сургалтыг зохион байгуулах, амины орон сууцаа дахин дулаалсан жишиг өрхийг бий болгож айл өрхүүдэд сурталчлах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцлээ. Монгол базальт ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболд айл өрхүүд амины орон сууцаа дахин дулаалснаар эрчим хүч, нүүрс, түлшний хэрэглээ сард 60 хувиар буурч, агаарын бохирдол багасах чухал ач холбогдолтойг онцолж байлаа.

Дүүргийн зүгээс энэ чиглэлээр хороодод сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж хамтран ажиллах боломжтой гэдгийг Засаг дарга Ж.Эрдэнэбат хэллээ.

 

Leave a Reply

  • Facebook