САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН ПАРА ТАЕКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА Х.ЭНХТУЯА НЭР ДЭВШЖЭЭ

Чингэлтэй дүүргийн иргэн, Таеквондогийн тамирчин, 2017 оны Пара таеквондогийн Дэлхийн аварга, Дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин Хүрэлбаатарын Энхтуяаг Олон Улсын Паралимпийн хорооны албан ёсны түнш болох Allianz SE компанийн сарын шилдэг тамирчин шалгаруулах номинацид Олон Улсын Паралимпийн хорооноос нэр дэвшүүлжээ.

Олон Улсын Паралимпийн хороо нь сар бүр шилдэг тамирчин шалгаруулж, тухайн онд тив болгоноос оны шилдгийн шилдэг тамирчин шалгаруулдаг юм. 10 дугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн Х.Энхтуяаг та бүхэн дэмжиж www.paralympic.org цахим хуудас руу орж саналаа өгөөрэй.

Санал өгөх заавар:

  1. paralympic.org цахим хуудсанд нэвтрэн орно.
  2. Хуудасны баруун талын баганад харагдах жагсаалтаас Enkhtuya Khurelbaatar. Mongolia Taekonwo нэрийн өмнөх нүдийг сонгоно.
  3. Доод буланд байрлах Vote товч дээр дараарай.

Пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа Олон Улсын Паралимпийн сарын шилдэг тамирчин болоход та бидний дэмжлэг чухал байна.

 

Leave a Reply

  • Facebook